Тагнуулын ерөнхий газар 2.5 сая төгрөгийн шагналын сантай эссэ бичлэгийн уралдаан зарлалаа

A- A A+
Тагнуулын ерөнхий газар 2.5 сая төгрөгийн шагналын сантай эссэ бичлэгийн уралдаан зарлалаа

“ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАТАЛГАА”

СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН

(2019 ОН)

Нэг. Зорилго, сэдэв, хамрах хүрээ

Монгол Улсад орчин цагийн тагнуулын байгууллага үүсч, байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд хүүхэд залуусын дунд эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, эх орноо хайрлах, үндэсний аюулгүй байдлыг хангах талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгох зорилгоор энэхүү уралдааныг зарлаж, 2022 он хүртэл жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна.

Эссэ бичлэгийн уралдааныг 2019 онд “Эх оронч үзэл Үндэсний аюулгүй байдлын баталгаа” сэдвийн хүрээнд зохион байгуулах бөгөөд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн /X-XII/ сурагчид оролцох боломжтой.

Хоёр. Эссэнд тавигдах шаардлага

Агуулгын шаардлага:

Сэдвийн нэр, агуулгад нийцсэн байх;

Бүтээлч хандлага, үндэслэлтэй тоо баримт, жишээнд тулгуурласан байх;

Өөрийн байр сууриа тодорхой, ойлгомжтой илэрхийлсэн байх;

Монгол хэлний дүрмийн болон утга найруулга, логикийн алдаагүй байх;

Ашигласан ном, зохиолын эх сурвалжийг заавал дурдсан байх.

Хэлбэрийн шаардлага:

Хуудасны тоо 2-3 нүүр;

Цаасны хэмжээ: А4, цаасны дээд захаас 20 мм, доод захаас 20 мм, зүүн захаас 30 мм, баруун захаас 15мм;

Үсгийн фонт: Arial, хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5;

Эссэний нүүрэнд овог, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, сургууль, анги, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаягаа тодорхой бичсэн байх.

Гурав. Уралдааныг дүгнэх, шалгаруулах

Уралдаанд ирүүлсэн эссэг зохион байгуулах Комисс агуулгын болон хэлбэрийн шаардлага хангасан эсэхийг харгалзан тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу дүгнэж, шалгаруулах бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дүнг зарлана. Шалгарсан бүтээлүүдийг Тагнуулын ерөнхий газрын албан ёсны цахим хуудас (www.gia.gov.mn)-аар олон нийтэд сурталчилна.

Дөрөв. Шагнал урамшуулал

I байр: 1,000,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (1 сурагч)

II байр: 700,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (1 сурагч)

III байр: 500,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (1 сурагч)

Тусгай байр: Тус бүр 200,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (3 сурагч),

Шагналт байр: Тус бүр 100,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (6 сурагч)

Тав. Эссэ хүлээн авах хугацаа, хэлбэр

Уралдаанд ирүүлэх эссэг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1730 цаг хүртэл хугацаанд [email protected] хаягаар хүлээж авна. Эссэг Тагнуулын ерөнхий газрын иргэдийг хүлээж авах байранд биечлэн ирж, өгөх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг ТЕГ-ын албан ёсны цахим хуудас болон (11)321802 дугаарын утсаар лавлана уу.

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР