Нийслэлийн аврах анги 115 202 хүний амь насыг хамгаалжээ

A- A A+
Нийслэлийн аврах анги 115 202 хүний амь насыг хамгаалжээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын нийслэлийн Аврах анги 105-ын түүхт 50 жилийн ой маргааш тохионо.

Нийслэлийн Аврах анги 105 нь анх БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Ойн аж ахуй, мод боловсруулах үйлдвэрүүдийг удирдах ерөнхий газрын харьяа Түймэр эсэргүүцэх агаарын харуулын алба нэртэйгээр 1969 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулагджээ. Тус анги нийслэлийн хэмжээнд тохиолдож байгаа үер, ус, гал түймэр, зуд, үйлдвэрийн болон зам тээврийн, химийн хорт бодис, тэсэрч дэлбэрэх бодис, амиа хорлох оролдлого, нуранги, мөсөнд цөмрөх, хүн, малын гоц халдварт өвчин зэрэг аюулт үзэгдэл, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Энэ хугацаанд 1.6 га ой, хээрийн түймрйиг унтраан, 115,202 хүний амь насыг авран хамгаалж, төрийн болон хувийн аж ахуйн нэгж, иргэдийн 230,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалаад байгааг гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.