Авто тээврийн салбарын удирдах ажилтаны зөвлөгөөн болж байна

A- A A+
Авто тээврийн салбарын удирдах ажилтаны зөвлөгөөн болж байна

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас удирдах ажилтнуудын мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, харилцан уялдаа холбоог сайжруулах, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар санал солилцох зорилгоор "Удирдах ажилтны зөвлөгөөн"-ийг энэ сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 
Тус зөвлөгөөнд үйлдвэрийн газрын нийт удирдах албан тушаалтнууд, алба, тасаг, хэлтсийн дарга нар, ахлах мэргэжилтнүүд оролцож 2018 оны ажлаа дүгнэж буй бөгөөд Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, АТГ зэрэг холбогдох бусад байгууллагуудаас сургалт, лекц зохион байгуулж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар тодорхой үүрэг чиглэл өгч байна.