-Хот хоорондын нийтийн тээврийн зорчих тасалбарыг ХААНААС Ч АВАХ бүрэн боломжтой боллоо-

A- A A+
-Хот хоорондын нийтийн тээврийн зорчих тасалбарыг ХААНААС Ч АВАХ бүрэн боломжтой боллоо-

Автотээврийн үндэсний төвийн хот хоорондын зорчигч тээврийн Төв, Дундговь, Өмнөговь чиглэлийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа энэ сарын 20-ны өдрөөс ХУД-т байрлах Лавай төвөөс үйлчлэх болсон билээ. Тус төвд Автотээврийн үйлчилгээ үзүүлэх шинэ төв нээгдсэнээс гадна Улаанбаатар хотод үйлчилгээ явуулж буй 32 томоохон төвд тасалбар түгээх шинэ систем нэвтрүүлж байгаа талаарх танилцуулга, нээлтийн арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдлаа. 

Лавай шинэ авто буудал нь MNS 6300:2011 стандартын дагуу баригдсан, явах зорчигчийн тусгай танхимтай, жолоочийн амрах хэсэг, хүүхэд асрах зориулалтын өрөөтэй, иргэдэд үзүүлэх авто тээврийн үйлчилгээг олон улсын стандартын дагуу хүргэх боломжийг бүрдүүлж буйгаараа онцлогтой юм.

Тасалбар түгээх цахим машин болох “Гэрэгэ” Киоскоос хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний зорчих тасалбарыг Улаанбаатар хотын томоохон худалдаа үйлчилгээний 32 цэгээс өөрт ойрхон байрлалаас ямар нэгэн шимтгэл хураамжгүйгээр хүссэн цагтаа худалдан авахаас гадна тээврийн хэрэгслийн татвар болон торгуулиа төлөх боломжийг бүрдүүлжээ.