С.Баярцогтын оффшор дансны хэргийг хаахаар боллоо

A- A A+
С.Баярцогтын оффшор дансны хэргийг хаахаар боллоо

ИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогтын оффшор бүсэд их хэмжээний хөрөнгө байршуулсан гэх хэргийг  АТГ-аас сүүлийн хэдэн жил шалгаж байгаа билээ. Тэгвэл энэ хэргийг хаах санал прокурорын байгууллагад хүргүүлсэн ажээ.

Тодруулбал, С.Баярцогтыг Их Британийн Виржинийн арлуудын оффшор бүсэд бүртгэлтэй, “Леженд плас капитал лимитед” компани байгуулан Швейцарын “Кредит свис” банканд эх үүсвэр нь тодорхойгүй 1 412 982 ам.доллар 2008 онд байршуулсан, 2009 онд дээрх банкан дахь дансандаа эх үүсвэр нь тодорхойгүй 9 200 000 ам.долларын орлогын гүйлгээ хийж, хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээний хөрөнгө олсон, хээл хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр байцааж байсан билээ.  С.Баярцогтын хувьд оффшор дансаа ХОМ-тээ тусгаж байгаагүй бөгөөд олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн дэлгэсэн баримтуудын хүрээнд энэ мэдээлэл анх ил болж байсан юм. Энэ хэргийг АТГ-аас сүүлийн хэдэн жил шалгаж, хилийн чандаас мэдээллийг нь явуулж байсан түүхтэй.