Цасан шуурга шуурна

Цасан шуурга шуурна

Өнгөрсөн шөнө Увс, Архангай, Булган, Орхон зэрэг аймгуудад цас орсон бөгөөд одоо ч үргэлжлэн орж байгаа юм байна. Одоогоор зарим аймагт цас зөөлөн орж байгаа учраас хот хоорондын замд хүндрэлгүй байна гэж АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Мянганбаатар мэдээлэл өгөв.

Урьд шөнийн байдлаар, Архангай, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Өвөрхангай, Эрдэнэт хотод цас орсон бөгөөд одоогийн байдлаар тогтуун байгаа гэв. Харин өнөөдөр оройноос эхлээд Дундговь, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурч,  салхины хурд 18-20 метр, зарим тохиолдолд 24 метр хүрч ширүүснэ ажээ.