Байгалийн гамшгийн үеэр 2 хүн нас барж, 2 хүн алга болжээ

A- A A+
Байгалийн гамшгийн үеэр 2 хүн нас барж, 2 хүн алга болжээ

Өмнөговь аймгийн Онцгой комисст  2 хүнийг эрэн хайх ажиллагааг эрчимжүүлж амь насыг нь аврах. Онцгой байдлын газарт ус, цас туулах чадвар сайтай машин хэрэгтэй байна. Ард иргэд цаг агаарын урьдчилсан мэдээнд хүн бүр анхаарлаа хандуулж ач холбогдол өгч явах ажлаа зохицуулдаг баймаар байна.

Ус цаг уурын газраас гаргасан цасны мэдээлэл бодит биш байгаад анхаарч цагийн байдал хүндэрсэн үед газар дээрээс нь бодит мэдээллийг цаг тухайд нь авч өгч байх шаардлагатай байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллийг цаг алдахгүй хүргэж байх тал дээр хурдтай ажиллах шаардлагатай. Замын хөдөлгөөн тодорхой хугацаанд хязгаарласан байхад зөрчиж замд гарсныг зогсоосон. Өнөөдрийн байдлаар орсон цас хайлж шар усны үер болох төлөвтэй байна.

Гэрэл цахилгаан баруун гурван суманд тасарсан. 14-ны 06-22 цаг хүртэл Өмнөговь аймаг тэр чигээрээ гэрэл цахилгаан тасарна. Цасан шуурганы улмаас алга болж төөрсөн аврах ажиллагааны нийт 69 дуудлага ирсэнээс малынхаа араас яваад төөрсөн 30 дуудлагын 27-г олж нь олсон. Сэврэй сумын Сайншанд багийн иргэн 50 настай эмэгтэй "Б" осгож нас барсан байдалтай олдсон. Мөн Цогтцэций суманд нэг хүн нас барсан байна.