Шахмал түлшийг худалдаанд гаргана

Шахмал түлшийг худалдаанд гаргана

Энэ сарын 15-наас түүхий нүүрсийг оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр хэрэгжиж эхэлсэн. Одоогоор арав гаруй компани  сайжруулсан түлш үйлдвэрлэж, худалдах зөвшөөрөл авсан бөгөөд энэ лхагва гаригаас эхлэн худалдаанд гаргаж эхлэх ажээ. Сайжруулсан түлшийг 25, 600, 900 кг болон нэг тонн гэсэн хэмжээтэйгээр савлаж худалдах юм байна. Нэг шуудайг нь 3,750 төгрөг, нэг тн-ыг нь 150 мянган төгрөгөөр борлуулах аж. Ирэх өвөл нийслэлийн гэр хорооллынхон түүхий нүүрснээс татгалзаж шахмал түлш түлэх учир эртнээс ч базааж авах нь чухал гэдгийг холбогдох албаны хүмүүс сануулж буй. 
Нийслэлийнхэн өвөлдөө 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг. Тэгвэл шахмал түлш хэрэглэдэг болсноор түүхий нүүрсний хэрэглээг хоёр дахин бууруулж, агаарын бохирдол 30-40 хувь буурах тооцоо гарчээ.