Дуучин Чулуунчимэг төрсөн өдрөө “нижгэр тэмдэглэжээ”

A- A A+
Дуучин Чулуунчимэг төрсөн өдрөө “нижгэр тэмдэглэжээ”

Дуучин Э.Чулуунчимэг, Б.Болд нар нэгэнгүйгээр нь нөгөөг нь төсөөлөхийн аргагүй  хослон дуулж явсан нь саяхан. Гэвч хос залуусын  амьдрал хонгорхон охин үртэй болсон ч хоёр тийш болсонд олон нийт тун их харамссан. Эхнэрийнхээ найзтай жиг ургуулж, хамтран амьдрах болсон дуучин Б.Болд үрийн зулай үнэрлэсэн болоод ч тэр үү, хааяа нэг Э.Чулуунчимэгийн бичсэн фэйсбүүкийн постод хариу өгчихөөд намдуухан байгаа бол найздаа нөхрөө булаалгасан Э.Чулуунчимэгийн хувьд харин чиг завгүй байгаа аж. Дуучин бүсгүйн төрсөн өдөр саяхан тохиосон бөгөөд дууч бүсгүй найзуудтайгаа хамтдаа "нижгэр" тэмдэглэн өнгөрүүлсэн гэнэ шүү. Ингээд түүний төрсөн өдрийн бичлэгээс хуваалцая.