ОЛОН УЛСЫН БААВГАЙ СУДЛАЛ, ХАМГААЛЛЛЫН НИЙГЭМЛЭГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

A- A A+
ОЛОН УЛСЫН БААВГАЙ СУДЛАЛ, ХАМГААЛЛЛЫН НИЙГЭМЛЭГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Олон улсын баавгай судлал, хамгааллын нийгэмлэгийн ерөнхийлөгч Андреас Зедроссер, баавгай судлаач эрдэмтэн Харри Волентин нарын эрдэмтэн судлаачдыг хүлээн авч уулзлаа. Тус нийгэмлэг 1972 оноос дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулж  эхэлсэн, тогтмол сэтгүүл гаргаж, жил бүр орон орны эрдэмтэн судлаачдыг хамруулсан баавгай судлалын бага хурлыг хийдэг юм байна. Уулзалтын үеэр ойрын жилүүдэд Монгол Улсад Олон улсын баавгай судлалын нийгэмлэгийн бага хурлыг зохион байгуулах боломжтой талаар хөндөн ярилцав.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар зөвхөн монголд үлдсэн говийн баавгай, мазаалайн тоо толгой хэт цөөрч, 30 гаруйхан үлдсэн, үүнд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах, авран хамгаалахад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа онцлов. Зөвхөн мазаалай төдийгүй монгол орны  хүрэн баавгай мөн эрс цөөрч байгааг тэмдэглээд ан амьтан, баавгай хамгаалах бүхий л үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийллээ.