Д.Дамба-Очирыг улсын нууц задруулж, тагнуул хийсэн хэргээр шалгах ёстой

A- A A+
Д.Дамба-Очирыг улсын нууц задруулж, тагнуул хийсэн хэргээр шалгах ёстой

Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Ажлын хэсгийн шалгалт, дүгнэлт улсын нууцын зэрэглэлтэй байгаа. Гэтэл МАНАН-гийн үлдэгдэл болсон УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Оюутолгой компанид ажлын хэсгийн байр суурь, дүгнэлтийг өгч, улсын нууцыг задруулсан байна. Энэ бол Эрүүгийн хуульд заасан ноцтой гэмт хэрэг. Улсын нууцыг задруулаад зогсохгүй тагнуул хийж, эх орноосоо урвасан гэмт хэрэг болно. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага дотор гадаадын байгууллагын тагнуулаар ажилладаг хүн байгаа нь илчлэгдлээ. Д.Дамба-Очир гэдэг хүн 2008 оны УИХ-д байсан, Оюутолгойн гэрээг байгуулахад оролцсон хүн. Тэр утгаараа Оюутолгой компаниас хамаарал бүхий компаниараа дамжуулан ажил үйлчилгээ авах замаар авлига авсан байж болзошгүй.  

Өнгөрсөн жил өөрөө ашиг сонирхолын зөрчилтэй гээд ажлын хэсгийн ахлагчаас больж байсан. Ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ өөрөө илэрхийлсэн энэ хүн ажлын хэсэгт үргэлжлүүлж ажиллаад, нууцыг задруулж байгаа нь ноцтой гэмт хэрэг. Тиймээс УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн нууцыг задруулсан үндэслэлээр энэ хүнд хариуцлага тооцохыг шаардаж байна. Мөн тагнуулын байгууллага Д.Дамба-Очир гэдэг хүн Оюутолгойтой ямар холбоотой гэдгийг нэн яаралтай шалгаж, хэрэг үүсгэх ёстой” гэв.bv