50 ортой төрөх эмнэлэг ашиглалтад орлоо

 50 ортой төрөх эмнэлэг ашиглалтад орлоо

Дархан-Уул аймагт 50 ортой амаржих эмнэлэг ашиглалтад орлоо. Амаржих эмнэлэгийг улсын төсвийн гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт барьж байгуулжээ. Эмнэлэг барих төсвийг Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр улсын төсөвт суулгасан байна. Барилгынгүйцэтгэгчээр “Жи Жи Ай” ХХК ажилласан ба барилгын ажил 2018 оны наймдугаар сараас эхэлж ийнхүү барилга угсралт, тохижилтын ажил шуурхай хийгдэж бүрэн ашиглалтад орлоо.

Аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг 1972 онд анх ашиглалтад орж байсан бол ийнхүү тусдаа байртай, орчин үеийн тоног төхөөрөмжтэй 50 ортой эмнэлэг болон өргөжсөн байна. Дархан-Уул аймагт жилдээ 2400 эх амарждаг. Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймгаас ирж эхчүүд амарждаг ба энэ нь ачааллыг ихэсгэдэг байна. Шинэ төрөх эмнэлэг ашиглалтад орсноор эхчүүд эрүүл аюулгүй орчинд төрөх орчин бүрдэж байна.