Төмс, өргөст хэмх болон нимбэгний маск таны нүүрийг ТОЛИГОР, ӨӨ СЭВГҮЙ болгоно!

A- A A+
Төмс, өргөст хэмх болон нимбэгний маск таны нүүрийг ТОЛИГОР, ӨӨ СЭВГҮЙ болгоно!

Арьсны сэвх, нөсөө толбыг арилгахын тулд өөрт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн сонгон хэрэглэж болно. Гэхдээ тэдгээр гоо сайхны бүтээгдэхүүн нь их химийн бодис ихээр агуулдаг нь эргээд ашиг тус авчрахаас илүүтэй хор болох нь бий.

Тэгвэл байгалийн гаралтай сэвх, нөсөө толбо арилгах бүтээгдэхүүн хэрэглэх нь таны арьсанд элдэв харшил өгөхгүй байх ач тустай.

Өө сэвгүй, толигор арьстай болоход тань туслах 2 төрлийн маскийг хэрхэн бэлтгэж, хэрэглэх тухай зөвлөж байна.

Маск 1. "Төмс + өргөст хэмх"

Орц:

- 1 төмс,

- ½ өргөст хэмх.

Хэрхэн бэлтгэх вэ?

- Төмс болон өргөст хэмхээ автомат холигчинд хийж, жигд зуурмаг болтол холино.

Хэрхэн хэрэглэх вэ?

- Урьдчилан цэвэрлэсэн нүүрний арьсанд тус маскийг зөөлөн иллэг хийх маягаар түрхэнэ. Түрхсний дараа 25 минут орхино. Дараа нь бүлээн усаар угаагаарай.

Маск 2: "Төмс + нимбэг"

Орц:

- 1 төмс,

- ½ нимбэг /нимбэгний шинэхэн шүүс байж болно/.

Хэрхэн бэлтгэх вэ?

- Автомат холигчинд төмсөө нухна. Дараа нь нимбэг аль эсвэл нимбэгний шүүсээ нэмж, дахин холино.

Хэрхэн хэрэглэх вэ?

- Урьдчилан цэвэрлэсэн нүүрний арьсанд тус маскийг зөөлөн иллэг хийх маягаар түрхэнэ. Түрхсний дараа 20 минут орхино. Дараа нь бүлээн усаар угаагаарай.

Дээрх хоёр төрлийн маск  нь элдэв гаж, хортой нөлөөгүй. 3 дахь хоногтоо хэрэглэсний дараанаас л та үр дүнг нь мэдрэх болно!