Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт эхэллээ

Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт эхэллээ

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 10-18 насны хүүхдүүдийг улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулах ажил өнөөдрөөс эхэлж байна. 

Дархлаажуулалтыг байнгын болон түр цэг, явуулын баг гэсэн гурван чиглэлээр зохион байгуулах гэнэ. Байнгын цэг нь өрхийн эрүүл мэндийн төвүүд байх бөгөөд түр цэг нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, ерөнхий боловсролын бага, дунд сургууль, халамжийн төв, их дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, коллеж байх аж. Харин явуулын баг нь төмөр замын буудал, орон нутгийн тээврийн товчоо, хүнсний болон барааны зах, орон нутагт бүртгэлгүй хууль бусаар хөдөлмөр эрхлэгчид, орон гэргүй, хогийн цэг дээр амьдардаг, эмзэг бүлгийн, хөгжлийн бэрхшээлтэй, дүүргийн алслагдсан хэсэг, эмнэлгийн хүүхдийн тасаг зэрэг газруудад хүрч үйлчлэх юм байна.

 

Улаанбурхан өвчнөөр хүүхдүүд, дархлаа султай өвчлөмтгий хүмүүс өвдөх нь элбэг бөгөөд нас барах шалтгаан болдог аж. Иймээс энэ вакциныг хийлгэснээр өөрийгөө болон бусдыг аюулаас хамгаалж чадах ажээ. Иймд вакцинжуулалтад заавал хамрагдах ёстой юм байна.