Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байхыг анхааруулж байна

A- A A+
Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байхыг анхааруулж байна

Өнөөдөр буюу /2019.05.15/-ны 11.00 цагийн байдлаар ихэнх нутгаар нойтон цас орж хүйтрэх бөгөөд хүчтэй салхи шуурганы үеэр авто замын зорчих хэсэгт үүссэн халтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, тээврийн хэрэгсэл олноор замд саатах, эвдрэх, холбоогүй болох зэрэг тохиолдол гарч болзошгүй бөгөөд зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл үүсэх магадлалтайг сэрэмжлүүлж байна

Иймд тээвэрчид, ард иргэд та бүхнийг онцын шаардлагагүй бол хувийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байх, зайлшгүй зорчих тохиолдолд хурдаа зөв тохируулан, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах бүсээ тогтмол хэрэглэж, аюулгүй байдлаа сайтар ханган хөдөлгөөнд оролцохыг анхаарна уу