Хүн худалдаалах гэмт хэрэгт 138 иргэн хохирчээ

A- A A+
Хүн худалдаалах гэмт хэрэгт 138 иргэн хохирчээ

Гадаадад зорчих хүслээсээ болж хүн худалдаалах гэмт хэргийн золиос болох тохиолдол цөөнгүй гарч байгаа талаар албаны хүмүүс мэдээллээ. 

Тодруулбал, Улсын мөрдөн байцаах газрын дарга Д.Отгонжаргалын мэдээлснээр “Гадаад улс орон руу гаргасан, хүн худалдаалсантай холбоотой 49 хэрэгт 67 хүн холбогдож, 138 хүн хохирсон. Өнгөрсөн онд гурав, энэ онд нэг хүн ял шийтгүүлсэн. 2017 онд Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйл буюу хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн зүйл ангиар нийт 9 хэрэгт 7 хүн холбогдож, 7 хүн хохирсон. 2013-2017 онд 104 хэрэгт 127 хүн холбогдож, 136 хүн хохирсон байна” гэв.

Мөн хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг ажилладаг энэ чиглэлээр цагдаагийн байгууллага “Хүйсийн тэгш эрхийн төв”, “Олон улсын шилжилт хөдөлгөөн”, “Талита Ази” зэрэг байгууллагатай хамтран өнгөрсөн хугацаанд 39 хохирогчийг эх оронд нь авчирчээ.