УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг төр анхааралдаа авах цаг нь болсон

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг төр анхааралдаа авах цаг нь болсон

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд ажиллалаа.

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн анх 32 га талбай дээр эрдэм шинжилгээ, сургалт, танин мэдэхүй, соёл амралтын байгууллагын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан ч одоо 20 гаруй  га газартай  үйл ажиллагаа нь зогсонги байдалд орж, орох, гарах гарц ч үгүй болсон байна. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Цаашид Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг төр  анхааралдаа авах шаардлагатай байгааг энэ үеэр онцолсон юм.

Тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид судалгаа шинжилгээний тоног төхөөрөмжийн хоцрогдол, бүтцийн болон төсвийн хангалтгүй байдал зэрэг олон асуудлууд тулгамдаж байгааг хэллээ.

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг дахин сэргээж, Нийслэл хотын иргэдийн  чөлөөт цагаа өнгөрүүлэх, дахин нэг цэцэрлэгт хүрээлэн бий болгоход  БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар анхаарал тавин хамтран ажиллахаа илэрхийллээ.