Бурхан багшийн Их дүйчэн өдрийг "Ёс суртахуунаа эрхэмлэе" уриан дор тэмдэглэнэ

A- A A+
Бурхан багшийн Их дүйчэн өдрийг

Зуны тэргүүн сарын Шинийн 15 буюу энэ сарын 18-ны өдөр Бурхан багшийн Их дүйчэн өдөр тохиож байна. Эл өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, Нирваан дүрийг үзүүлсэн гурван чухал үйл явдал зэрэг тохиолдсон чухал өдөрт тооцогддог бөгөөд дэлхийн олон оронд өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Энэ жил Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс эл өдрийг "Ёс суртахуунаа эрхэмлэе" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд жанжин Д.Сүхбаатарын талбай дээр “Улаанбаатар марафон”, “Автомашингүй өдөр” үйл ажиллагаатай хамтран зохион байгуулж сүсэгтэн олныг өргөнөөр хамруулна. 

Бурхан багшийн Их дүйчэн өдөр нь Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ билээ. Монголын шашин соёл нь үндэсний уламжлалт хэв шинжийг хадгалан үлдсэн өөрийн өвөрмөц онцлогтой тул соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж, олон улсад сурталчлах боломжтой юм.