GUNDAM робот “ТОКИО-2020” олимпийн наадмын нэгэн төрлийн билэгдэл болжээ

A- A A+
GUNDAM робот “ТОКИО-2020” олимпийн наадмын нэгэн төрлийн билэгдэл болжээ

 Японы нийслэл Токио хотноо 2020 онд болох Зуны 32 дахь удаагийн Олимпийн наадмын үеэр Gundam нэртэй робот олимпийн наадмын нэгэн ёсны билгэдэл болжээ . Японд алдартай Gundam аниме-цуврал хүүхэлдэйн киноны гол баатар болох сансрын тамирчид болох роботууд нь Токиогийн Зуны Олимпийн наадам, мөн түүнчлэн паралимпийн наадмын үеэр хүн төрөлхтөний спортын наадмын билгэдлүүдийн нэг болох нь ээ.

Gundam робот нь Японы нэртэй анимегийн гол баатар болох сансрын робот-тамирчид юм. Тэгвэл аниме-хүүхэлдэйн киноны эдгээр баатруудыг ирэх онд болох Токиогийн Олимпийн наадмын үеэр гол нэрийн хуудас, гол билгэдлээ болгон ашиглах талаар Олимпийн зохион байгуулах хорооноос мэдээлжээ.

Тэд Gundam роботын модель, хэв загвараар 10 см-ийн өндөртэй микро-хиймэл дагуул бүтээж, ОУСС руу илгээхээр төлөвлөж байна. Gundam роботон хиймэл дагуулыг ирэх оны 3-р сард сансарт хөөргөж, улмаар 2020 оны 7-р сард Токиогийн Олимпийн наадмын нээлтийн үеэр сансраас тэдний мэндчилгээг хүлээн авч, наадмын нээлтийн ажиллагаан дээр шууд дамжуулан үзүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.