Египтэд дэлхийн хамгийн том дүүжин гүүр ашиглалтад орууллаа

A- A A+
Египтэд дэлхийн хамгийн том дүүжин гүүр ашиглалтад орууллаа

​ Египтэд дэлхийд хамгийн том, хамгийн урт, хамгийн өргөнд тооцогдох дүүжин гүүр барьж ашиглалтанд оруулжээ. Гүүрийн барилга угсралтын ажлыг Египтийн зэвсэгт хүчний удирдлаган дор энэ улсын инженер, барилга, зам гүүрийн компаниуд гүйцэтгэсэн байна. Гүүрийн нээлтийн ёслолд Египтийн ерөнхийлөгч Абдул Фаттах аль Сиси биечлэн оролцож, Нил мөрний дээгүүр барьсан гүүрийг нээжээ.

 Гүүрийн нээлтийн ёслолын ажиллагаа “Итгэл найдварын гүүр” нэртэй баримтат кино үзүүлснээр эхэлжээ. Тахья Миср гэж нэрлэгдэх энэ гүүр нь дэлхийд томоохонд тооцогдох мега-төсөл болон хэрэгжиж, Египтийн дэд бүтцийг сайжруулахад чиглэгдсэн олон талын ач холбогдол бүхий төсөл байжээ. Гүүр нь Египтийн нийслэл Каир хотын төвөөс Нил мөрний дээгүүр хойд чиглэлд баригдаж, цаашлаад Улаан тэнгис дээгүүр зүүн зүгт үргэлжлэн Газрын дундад тэнгисийн баруун хойд эрэг дэх Египтийн нутгаар дамнасан томоохон гүүр, дэд бүтцйин томоохон бүтээн байгуулалт болжээ.

Авто замын зориулалтаар барьсан гүүр нь хамгийн өргөн хэсэгтээ хоёр урсгалд тус бүр 6 эгнээ замтай, нийт өргөн нь 67,3 метр байгаа юм. Энэхүү гүүрийг Гиннесийн дээд амжилтыг бүртгэх орон нутгийн ажлын хэсгийнхэн дэлхийд хамгийн том дүүжин гүүр гэж албан ёсоор бүртгэсэн байна. Гүүрийг барьж байгуулахад ойролцоогоор 1 сая куб/м бетон зуурмаг, мөн гүүрийн 160 ширхэг дүүжин кабелийг угсрахад зориулж 1,400 км төмөр утас оржээ.