Хөвсгөл аймагт 13 настай хүүхэд сураггүй алга болжээ

Хөвсгөл аймагт 13 настай хүүхэд сураггүй алга болжээ

Бага насны хүүхэд сураггүй алга болсон хэрэг гарчээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумд 13 настай эрэгтэй хүүхэд тавдугаар сарын 14-ны өдөр гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Хүү тухайн өдрийн 17.00 цагт гэрээсээ гараад эргэж гэрийнхэнтэйгээ холбоо бариагүй ажээ.

Аймгийн Онцгой байдлын газар, Хатгал тосгоны захирагчийн ажлын алба болон ар гэрийн нийт 23 хүн хүүг хайж байна. Хүүг нийт долоон газраар 50 км-ийн тойрогт эрэн хайсан боловч үр дүнд хүрээгүй учраас эрлийг тавдугаар сарын 15-нд түр зогсоогоод байгаа юм