Дэлхийн сонирхолтой тайлагдашгүй нууц бүхий газрууд

Дэлхийн сонирхолтой тайлагдашгүй нууц бүхий газрууд

БИДНИЙ АМЬДАРЧ БУЙ ГАРАГ ДЭЭР ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХТЭЙ ХАМТ ОЛОН ЗУУН ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦУУД ОРШИН БАЙДАГ БИЛЭЭ. ХҮН ТӨРӨЛХТНИЙ ОЛОН ЖИЛИЙН СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ, АЖИГЛАЛТ ХОРВООГИЙН ОЛОН ОЛОН НУУЦЫГ ТАЙЛЖ, УЧИР ШАЛТГААН, ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙГ НЬ НЭЭН ИЛРҮҮЛСЭЭР ИРСЭН. ТҮҮНИЙГ ОЛЖ МЭДЭХИЙГ ХҮССЭН СУДЛААЧ, ШИНЖЭЭЧ НАР ӨӨРСДИЙНХӨӨ АМЬДРАЛЫГ ТЭР ЧИГТ НЬ ЗОРИУЛЖ СУДАЛДАГ БОЛОВЧ УЧРЫГ НЬ ОЛЖ ЧАДАЛГҮЙ ҮЛДЭЭСЭН НЬ Ч БАС БАЙХ ЮМ. МАГАДГҮЙ БИДНИЙ МЭДЭЭГҮЙ, ИЛРҮҮЛЭЭГҮЙ ӨЧНӨӨН ЗҮЙЛС ЭНЭ ДЭЛХИЙН ХАА НЭГТЭЭ БАЙЖ Ч МАГАД. ТЭДНИЙ ХЭРХЭН БИЙ БОЛСОН, ХЭДИЙ ХЭР ХУГАЦААНЫ НАСТАЙ ГЭХ МЭТ МЭДЭЭЛЭЛ ОДОО ХЭР НЬ БҮРЭН ГҮЙЦЭД ТАЙЛАГДААГҮЙ ХЭВЭЭР БАЙГАА ЮМ. ХАМГИЙН ТӨГС ТӨГӨЛДӨР ХАРИУЛТЫГ ХАРААХАН ОЛООГҮЙ БАЙГАА ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦУУДЫН ТАЛААР БЯЦХАН МЭДЭЭЛЛИЙГ НИЙТЭЛЛЭЭ.

БААЛЬБЕК (ЛИВАН) – Эрт дээр үеэс өнөөгийн бидний үед хэдхэн тооны сүрлэг барилга байгууламж уламжлагдан ирсний нэг нь Ливан улсын нутаг дэвсгэр дэх дан чулуун хавтангаар бүтээсэн Баальбек хотын өндөр багана, шат, тавцан билээ. Тэрхүү чулуун тавцангийн урт 20 метр, ойролцоогоор 1000 тонн жинтэй. Тийм асар хүнд жинтэй хавтанг чулуу бутлах газраас авчирч 7 метр өндөрт өргөж байрлуулсан нь үнэхээр гайхамшиг. Гелиополис хотод байнга газар хөдлөлт болдог байсан учир тус бүр нь 20 метр урт, 5 метр орчим өндөр, 4-өөс илүү метр өргөн, чулуун хавтан суулгасан тавцан дээр сүмийг босгожээ.

МАЯА НАРЫН СҮМ- ЭРТНИЙ МАЯА ХҮМҮҮС 2012 ОНЫ 12-Р САРД ОДООГИЙН БАКТУН ТООЛОЛ ДУУСНА ГЭЖ ТЭМДЭГЛЭСЭН БАЙДАГ. ЭНЭ БОЛ МАШ ОЛОН ХҮНИЙГ АЙЛГАЖ БАЙГАА МЭДЭЭЛЛИЙН ӨЧҮҮХЭН ХЭСЭГ. ЗАРИМ ХҮМҮҮС ЕРТӨНЦИЙН ТӨГСГӨЛ ИРЭХИЙГ МАЯА НАР ЗӨГНӨН ХЭЛСЭН ГЭЖ ИТГЭДЭГ. ГЭВЧ ЗАРИМ ХҮМҮҮС ЭНЭ БОЛ ЗҮГЭЭР Л НЭГ МАТЕМАТИКИЙН АНДУУРАЛ Ч ГЭЖ ҮЗДЭГ. УРАН БАРИЛГА, ОДОН ОРОН СУДЛАЛ, ТОО ГЭХ МЭТЧИЛЭН ШИНЖЛЭХ УХААНУУД ӨНДӨР ХӨГЖСӨН, ТООНЫ УХААНД НЭВТЭРХИЙ БАЙСАН МАЯА НАРЫГ ХОРИН ОРОНТОЙ ТОО ХЭРЭГЛЭДЭГ БАЙСАН ГЭДЭГ. 2000 ЖИЛИЙН ӨМНӨ ОРШИН ТОГТНОЖ БАЙСАН ЭНЭ СОЁЛ ИРГЭНШИЛ ҮЛ ОЙЛГОГДОХ ШАЛТГААНААР МЭ 900-ААД ОНЫ ҮЕД МӨХӨЖ ҮГҮЙ БОЛЖЭЭ.

ЕГИПЕТ- KHAFRE БОЛОН KHUFU НЬ ЕГИПЕТИЙН ГИЗАД БАЙХ ЭРТНИЙ ГУРВАН ПИРАМИДЫН ХОЁР НЬ ЮМ. KHUFU БОЛ ХАМГИЙН ТОМ НЬ БӨГӨӨД 9 ХҮРТЭЛ ТОНН ЖИНТЭЙ 2 САЯ ГАРАН ЧУЛУУНААС БҮРДДЭГ БАЙНА. ПИРАМИДУУДЫГ МЭӨ 2,550 ОНЫ ТЭРТЭЭ БУРХДАД ЗОРИУЛСАН БУНХАН ХЭЛБЭРЭЭР НАРИЙН БОДОЖ БОЛОВСРУУЛАН БАРЬСАН БА ОРЧИН ҮЕИЙН ЕГИПЕТ СУДЛААЧИД ПИРАМИДЫГ ЧУЛУУ ОЛБОРЛОХ ГАЗРААС ЧИРЖ АВЧИРСАН ЧУЛУУНУУДААР БАРЬЖ БАЙГУУЛСАН ГЭЖ ҮЗДЭГЭЭС ГАДНА ПИРАМИДЫГ БАРЬЖ БАЙГУУЛСАН ХҮМҮҮСИЙГ БООЛЧУУД БУС ХАРИН ЧАДВАРЛАГ ГАР УРЧУУД БАЙСАН ГЭЖ ҮЗДЭГ АЖ. ЕГИПЕТИЙН ӨӨР НЭГЭН ГАЙХАМШИГ БОЛ ГИЗАГИЙН СФИНКС БА ЭНЭ НЬ ФАРАОНЫ ТОЛГОЙ БҮХИЙ АРСЛАНГИЙН БИЕТЭЙ ТОМ БАЙГУУЛАМЖ ЮМ. KHAFRE ХААН ХЭМЭЭГДДЭГ ЭНЭ БАЙГУУЛАМЖИЙГ ЗӨӨЛӨН ШОХОЙН ЧУЛУУГ ОН ЖИЛИЙН ТУРШ ААЖМААР СИЙЛЖ ХИЙСЭН БАЙНА. АЛГА БОЛСОН ХАМАРНЫХ НЬ ТУХАЙ ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ ОНОЛ БОЛ 1798 ОНД НАПОЛЕОНЫ ЦЭРГҮҮД ИХ БУУГААР БУУДСАН ГЭДЭГ Ч ХУУЧНЫ ТЭМДЭГЛЭЛҮҮДЭД НАПОЛЕОНЫ ТҮЙВЭЭЛТ ЭХЛЭХЭЭС Ч ӨМНӨ СФИНКСИЙГ ХАМАРГҮЙ БАЙСАН ГЭСЭН БАЙДАГ.

 

ПАСХА АРАЛ (ЧИЛИ) – НОМХОН ДАЛАЙД ОРШДОГ ЭНЭ СОНИРХОЛТОЙ АРЛЫГ ПАСХА ГЭЖ НЭРЛЭДЭГ.
ДЭЛХИЙН ШИНЖЛЭХ УХААНД НУУЦЛАГ ЗVЙЛ ХОВОР БОЛСОН ЭНЭ ЦАГТ ПАСХА АРАЛД УЧРЫГ НЬ ОЛЖ ХУЖРЫГ НЬ ТУНГААЖ ЧАДААГVЙ ГАЙХАЛТАЙ ЗVЙЛС ОЛОН БИЙ ГЭЛЦДЭГ. ЭНЭ АРЛЫН УЧИР БИТVVЛЭГ ЗVЙЛСИЙГ ХАРЬ ГАРИГИЙНХАНТАЙ ХОЛБОН ТАЙЛБАРЛАСАН УДААТАЙ. ПАСХА АРАЛ БОЛ НОМХОН ДАЛАЙН ДУНД ОРШИХ, ЭХ ГАЗРААС ХАМГИЙН ИХ АЛСЛАГДСАН НЭГЭН ЖИЖИГ АРАЛ БЄГЄЄД ДЭЭРЭЭС НЬ ХАРАХАД ГУРВАЛЖИН ДVРСТЭЙ ХАРАГДДАГ. ЭНЭ АРАЛ ДЭЭР АВАРГА ТОМ ХӨШӨӨНVVД ДVVРЭН БАЙДАГ. ЭДГЭЭР ХӨШӨӨНVVДИЙГ МОХАЙ ХЭМЭЭН НЭРЛЭДЭГ. НУТГИЙНХАН АРЛАА РАПА-НУЙ ГЭЖ НЭРЛЭДЭГ БОЛОВЧ 1722 ОНД ЦАГААН АРЬСТ АДМИРАЛ РОЖЕВИНИЙ АНХ ОЧСОН ӨДӨР НЬ УЛААН ӨНДӨГНИЙ БАЯРЫН ӨДӨР БУЮУ “ПАСХА” БОЛЖ БАЙСАН УЧИР, ИЙН НЭРЛЭХ БОЛЖЭЭ.ПАСХА АРАЛ НЬ ӨМНӨД НОМХОН ДАЛАЙД ОРШИХ ПОЛИНЕЗИЙН АРАЛ ЮМ. ЭНЭХҮҮ ГАЗАР НЬ РАПАНУЙЧУУДЫН БҮТЭЭСЭН МОАЙ ХЭМЭЭХ ЧУЛУУН ХӨШӨӨНҮҮДЭЭРЭЭ АЛДАРТАЙ.ХҮНИЙ ДҮРС БҮХИЙ ХАМГИЙН ХҮНД ХӨШӨӨ НЬ ГЭХЭД Л 86 ТН ЖИНТЭЙ БАЙДАГ БӨГӨӨД ЭДНИЙГ ХЭРХЭН ЯАЖ БАЙРШУУЛСАН НЬ НУУЦ ХЭВЭЭР БАЙДАГ АЖ.

 

МАЧУ ПИКЧУ (ПЕРУ) – МАЧУ ПИКЧУ БУЮУ КЕЧУА ХЭЛЭЭР “ХУУЧИН ОРГИЛ” ХЭМЭЭН УТГАЧИЛАГДДАГ УГ ГАЗАР НЬ ПЕРУГИЙН УРУБАМБА ХӨНДИЙН ОРЧИМД ОРШИХ ДАЛАЙН ТҮВШНЭЭС ДЭЭШ 2430 МЕТР ӨРГӨГДСӨН УУЛСЫН ОРГИЛ ДЭЭР БАЙГУУЛАГДСАН КОЛУМБЫН ӨМНӨХ ИНКҮҮДИЙН ХОТ ЮМ. УГ ГАЗАР НЬ ИНКИЙН ОРХИГДСОН ХОТ ХЭМЭЭН НЭРЛЭГДЭЖ АЛДАРШСАН БӨГӨӨД МАГАДГҮЙ ДЭЛХИЙН ДИЙЛЭНХ ХҮМҮҮСТ ИНКИЙН ЭЗЭНТ ГҮРЭНГ ДУРСАХАД ХАМГИЙН ТҮРҮҮНД САНААНД НЬ ОРДОГ АЛДАРТАЙ ГАЗАР БАЙЖ Ч БОЛОХ ЮМ. 1450 ОН ОРЧИМ БАРИГДСАН БӨГӨӨД ХҮМҮҮС ТЭНД 100 ГАРУЙ ЖИЛ ОРШИН АМЬДАРЧ БАЙГААД ИСПАНИЧУУД ИНКИЙН ЭЗЭНТ ГҮРЭНГ БАЙЛДАН ДАГУУЛАХ ҮЕЭР ОРХИСОН БАЙНА.