Ипотекийн зээлийн санхүүжилт нэмэгдсэн ч иргэдийн эрэлтийг хангаж чадахгүй байна

A- A A+
 Ипотекийн зээлийн санхүүжилт нэмэгдсэн ч иргэдийн эрэлтийг хангаж чадахгүй байна

Ипотекийн зээлийн эрэлт хэрэгцээ өндөр байна. Өөрөөр хэлбэл Засгийн газраас санхүүжилтийг нэмээд ч иргэдийн эрэлтэд хүрч чадахгүй байгаа талаар БХБ-ын сайд Баделхан хэлж байна.  Судалгаагаар зээл хүссэн 43 мянган иргэн байгаа гэх тоо гарчээ.  Эдгээр иргэд байрны 30 хувийн урьдчилгаагаа төлөөд орохыг хүсч байгаа юм. Харин энэ эрэлтийг хангаж чадахгүй байгаагаас үүдэн иргэд арилжааны банкаар дамжуулан зээл авсан нь өндөр хүү төлөх гол шалтгаан болоод байгаа юм.

  Нийслэл хотын хэмжээнд 2019 оны нэгдүгээр сарын байдлаар 57 мянга 883 айлын орон сууцны 328 төсөл хэрэгжиж байгаа юм.  Энэ дунд ипотекийн зээл иргэдийн хамгийн их хүсэн хүлээсэн зээл байгаа боловч эрэлтийг хангаж чадахгүйгээс үүдэн иргэд мөн түрээсийн орон сууцыг түлхүү сонирхох болсон.

Тэгвэл нийслэл хот болон  Хөвсгөл, Говь-алтай, Орхон аймгууд болон нийслэл хотод нийт 1500 айлын орон сууц ашиглалтад орж байна. Хөвсгөл, Говь-алтай аймгуудад баригдаж дууссан бол УБ хотод баригдаж байгаа 972 айлын орон сууц энэ сарын сүүлээр ашиглалтад орно гэлээ.

Ийнхүү ипотекийн зээлийн санхүүжилт нэмэгдэж амины орон сууцыг ч зээлээр авах боломж бүрдсэн ч иргэдийн хүсэлт шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна.  Монголбанкны эргэн төлөлтөөр олгож байгаа зээлийн хүүгийн эх үүсвэрийг 1 хувь болгож буууруулвал ипотекийн зээл 2 дахин нэмэгдэх боломжтой юм байна.  Тиймээс энэ талаарх иргэдийн хүсэлт болон  бусад эх үүсвэрийг нэмэх талаар Эдийн засгийн байнгын хороон дээр санал тавьжээ.