Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна

Монгол Улсын Шадар сайдын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/41 дүгээр тушаалын  дагуу ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Шивээ-Овоо ХК”-ийг түшиглэн байгуулсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албанд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна.

Бэлэн байдлын үзлэгт Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд байрлах Уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны  мэргэжлийн ангийн 43 томилгоот бүрэлдэхүүн, 90 гаруй ажилтан, 10 гаруй техник, хэрэгсэлтэйгээр оролцлоо.

Үзлэгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны гамшгаас хамгаалах төлөвлөгөө, түүний хэрэгжилт, үүсэж болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гамшгаас хамгаалах улсын алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах мэдлэг чадвар, бэлтгэл бэлэн байдал болоод ослын үед ажиллах техник хэрэгслийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавх зэргийг шалгаж байна.

Мөн гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг үнэлж дүгнэн, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.