“Богда холдинг” ххк-ийн захирал, хятад гаралтай Х.Идэнбаяр гэгч монгол улсын иргэнийг алуулна гэж заналхийлжээ

A- A A+
“Богда холдинг” ххк-ийн захирал, хятад гаралтай Х.Идэнбаяр гэгч монгол улсын иргэнийг алуулна гэж заналхийлжээ

Даяар Монгол” хөдөлгөөн, “Хөх Монгол” хөдөлгөөнөөс УИХ дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлж байгаа талаар өчигдөр мэдээлэл хийлээ.

Тус хөдөлгөөний тэргүүн Х.Энхбат: “Монголын газар нутгийг гадаадын хөрөнгө оруулалт нэрийн дор гаднын компаниуд хууль бусаар газар эзэмших явдал хэрээс хэтэрлээ. Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэсэн нэрийн дор ашигт малтмалын лиценз олж аваад, газар нутгийг нь ухаж байна. Мөн Хятад цагаач нар Монгол улсын иргэний харьяалал олж аваад, ах дүү нараараа ирж газрын наймаа хийж байна. Газрын наймааг таслан зогсоох цаг болсон шүү” хэмээн мэдэгдлээ.

Энэ үеэр Богд-Ар хорооллын оршин суугч Г.Нямдаржаа:

“Монгол улсад гадаадын иргэн аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулах эрхтэй байдаг. Гэвч Монгол улсад ирсэн гаднын компанийн эзэд Монгол улсын хууль дүрмийг удаа дараа ноцтой зөрчиж хуулийн дагуу үйл ажиллагааг явуулахгүй байна. Эдгээр компанийг Монгол улсын эрх баригчид өөгшүүлэн дэмжиж хараагүй юм шиг яваад байгааг тодруулмаар байна. Тухайлбал БГД-ийн “Богд-Ар” хорооллыг 2000 онд “Богда-Холдинг” ХХК барихаар тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга асан М.Энхболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Бадамжунай нартай гэрээ байгуулж, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийн дагуу барилгын ажлаа эхлүүлж байсан.

Тухайн үед 3515 метр квадрат газар дээр  сургууль цэцэрлэг баригдах төлөвлөгөө гаргаж, 2008 онд дахин төлөвлөлт оруулсан. Гэтэл өнөөдрийг хүртэл сургууль цэцэрлэг бариагүй газар нь хэвээрээ байж байна. Харин газрынх нь эрхийг цуцлахгүй сунгаад яваад байна.  Мөн тус компанийг эзэмшигч Х.Идэнбаяр гэдэг нөхөр Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр дээр 25 га газар 2007 онд авсан байна. Ингэхдээ 40 мянган айлын орон сууцны хөтөлбөрт хамрагдаж  авсан газраа авчээ. Энэ 25 га газрыг 2020 он гэхэд орон сууцны хороолол барихаар төлөвлөсөн байсан. Гэтэл уг газрын тусгай зөвшөөрөл гэрээний хугацаа 2017 онд дуусчихсан байхад өнөөдрийг хүртэл улс буцааж авахгүй, ашиглаагүй хэвээр байна.  Эдгээр газрыг зориулалтын дагуу хоёроос дээш жил ашиглахгүй бол улс буцааж авах хуультай. Иймд бид нийслэлийн засаг дарга С.Амарсайхан шаардлага хүргүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна. Шаардлагынхаа хариуг нэн даруй авмаар байна. Мөн Хан-уул дүүргийн 25 га газрыг улс буцааж авах хэрэгтэй байна.

Х.Идэнбаяр гэдэг хүн “Богд-Ар хорооллыг барихдаа “Богда-Холдинг” гэдэг компани байгуулаад орон сууц барьж байсан. Барилгаа барихдаа гурван жилийн хугацаанд ашиглалт үйлчилгээг нь хариуцна гэж “Богд Асар” гэдэг орон сууцны конторын компани байгуулсан байдаг. Энэ хамаарал бүхий компанийнхаа нэр дээр 2007 оны аравдугаар сард  захирамж гаруулж Хан-Уул дүүргийн 25 га газрыг авч байжээ. Үүнийгээ цааш нь өөрийн хамаатныхаа компанид дамжуулсан байгаа юм. Хятад гаралтай Х.Идэнбаяр нь 2007 онд Монгол улсын  иргэн болсон даруйдаа газар авч байжээ. Энэ хүн намайг дүү нараараа алуулна гэж удаа дараа заналхийлсэн. Дүү нар гэдэг нь юу байдаг юм. Хэзээ манайд орж ирээд алахыг нь би мэдэхгүй байна. Хэрвээ үүнээс хойш миний амь нас, үр хүүхэд, хамаатан саданд хохирол учирвал Х.Идэнбаяр гэдэг хүн алсанд тооцоорой гэж цагдаагийн байгуулалгад албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.  

Дашрамд дуулгахад “Богда-Холдинг” компанийн ерөнхий захирал Х.Идэнбаяр нь 1990-ээд оны дундуур БНХАУ-ын муж Шинжаан Уйгараас Монголд гэр бүлээрээ цагаачлан орж ирж байжээ. Улмаар 2000 оноос 100 хувийн хөрөнгө оруулалттай “Богда-Холдонг” гэх компанийг байгуулан захирлаар ажиллаж эхэлсэн байна. Тэрбээр 2007 онд Монгол улсын иргэн болжээ.

Б.Бадралмаа

Ардчилал.мн