Токио орчимд хүчтэй аадар бороо үргэлжлэн орж байна

A- A A+
Токио орчимд хүчтэй аадар бороо үргэлжлэн орж байна

Японы Номхон далайн эрэгтэй залгаа бүс нутгаар цаг агаарын байдал тавгүйтэн, хүчтэй аадар бороо үргэлжлэн орж байна. Японы нийслэл Токио хот болон ойр орчмынх нь нутгаар бороо үргэлжлэн орж, хаа сайгүй усны түвшин нэмэгджээ.

Токио хотод ширүүн аадар бороо үргэлжлэн орсоор байна. Хүмүүс шүхэр барин ажлаа амжуулж байгаа ч хүчтэй усархаг аадар бороотой байгаагаас онцын шаардлагагүй бол гадагшаа гарахгүй байхыг зөвлөж байгаа юм. Үргэлжлэн орж байгаа усархаг борооны улмаас хотын гудамж талбай усанд автжээ. Түүнчлэн Токио хотын Канто дүүрэг мөн усанд автаж, хотын гудамж талбай гол адил болсон байна.