Д.Ууганбаяр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

A- A A+
Д.Ууганбаяр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Японы нийслэл Токио хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ болж байна. Энэ сарын 18-нд эхэлсэн тус тэмцээн маргааш өндөрлөх юм.

Монголын пауэрлифтингийн баг тамирчид тэмцээн эхэлснээс хойш таван медаль хүртээд байсан бол өнөөдөр мастер-1 ангиллын 105 кг-ын жинд Дамдины Ууганбаяр мөнгөн медаль хүртлээ.

Манай тамирчин цээжнээс 262.5 кг-ыг амжилттай шахаж дэд байрт орсон бөгөөд өнгөрсөн жилийн тэмцээнд түрүүлж байв.