Дааврын дутагдалд орсон эмэгтэйчүүдэд илрэх 10 шинж

A- A A+
Дааврын дутагдалд орсон эмэгтэйчүүдэд илрэх 10 шинж

 Даавар бол биологийн идэвхтэй бодис ба дотоод шүүрлийн булчирхайн эсүүдээр боловсорч байдаг. Тэд хүний бие организмын бүхий л үйл явцыг зохицуулдаг. Дааврын тусламжтайгаар хоол хүнс болон дархлалын системийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, бодисын солилцоо ч хэвийн байж, хүний бие эрүүл байх үндэс болдог.

Мөн дааврууд нь эмэгтэйчүүдиийн нөхөн үржихүйн үйл ажиллагаанд нөлөөлөхөөс гадна бүхий л эд эрхтэн хэвийн ажиллахад чухал үүрэгтэй байдаг. Эмэгтэйчүүдийн бие хямрах, сарын тэмдгийн мөчлөг алдагдах, үйргүйдэх шинж ажиглагдах зэрэг нь дааврын тэнцвэр алдагдаж байгааг гэрчилж, дааврын дутагдалд орсныг илтгэдэг.  Дааврын тэнцвэр алдагдах нь ноцтой, сөрөг үр дагаваруудад хүргэж болзошгүй тул хэрэв танд дараах шинжүүд илэрвэл даруй арга хэмжээ аван, эмчид хандан эмчлүүлэх шаардлагатайг анхааруулж байна.

1.Толгой өвдөх

Толгойн өвдөлт буюу мигрень нь эмэгтэйчүүдийн даавар болох эстроген дааврын боловсролттой нягт холбоотой байдаг. Энэ даавар нь толгой, тархины үйл ажиллагааг хянах төдийгүй өвдөлтийг бууруулж, цаашид даамжрахаас сэргийлж байдаг. Эстроген дааврын хэмжээ багасах нь толгой өвдөхөд хүргэх гол шалтгаан болдог. Эмэгтэйчүүдийн 2/3-т нь цэвэрших хүртлээ ийм шинж тэмдэг ажиглагддаггүй гэдэг нь туршилтаар батлагдсан байдаг.

2.Нойргүйдэл

Цэвэршилтийн үед эмэгтэйчүүдийн өндгөвч прогестерон дааврыг хангалттай хэмжээгээр боловсруулж чадахаа болидог. Харин энэ прогестерон даавар нь нойртой шууд холбоотой юм. Нойргүйдэх шинж тэмдгийг та тоолгүй өнгөрч болохгүй шүү. Дааврын тэнцвэр алдагдсан л бол нойртой холбоотой ноцтой асуудлууд үүснэ гэсэн үг.

 

3.Цочир ууртай, уцаарлангуй болох

Цэвэршилтийн зарим үед дааврын түвшин хэлбэлзэж байдаг тул сэтгэл санаанд шууд нөлөөлдөг. Хэвийн биш үед л маш их уурлаж, ундууцдаг. Цэвэршилт эхлэх дөхөхөөр эмэгтэйчүүдийн 50 хувь нь ийнхүү тогтворгүй ааш араншинтай болдог гэнэ.

4.Хэт их хөлрөх

Ялангуяа цэвэршилтийн өмнө болон цэвэрших үед эмэгтэйчүүдийн хамаг бие нь халуу шатаж эхэлдэг гэхэд болно. Энэ нь янз бүрийн байдлаар илэрч болох бөгөөд зарим нь “усгүй болж” халуу шатаж байхад зарим хэсэг нь маш ихээр хөлөрдөг.

 

5.Эцэж сульдах

Эмэгтэйчүүд бүрт янз бүрээр илэрч болох ч нэг зүйлийг анхааралдаа авах шаардлагатай. Йим тохиолдолд хоромхон зуур сульдаж, цухалдан, булчин суларч, хамаг эрч хүчээ алддаг. Энэ нь зүгээр нэг ядарч сульдахаас огт ялгаатай гэдгийг санах хэрэгтэй. Дурын ямар ч нөхцөлд ийм шинжүүд илэрсэн бол эмчид хандах нь зүйтэй.

6.Сэтгэл санаа ойр ойрхон хувьсан өөрчлөгдөх

Дааврын түвшин хэлбэлзэхийн хэрээр таны сэтгэл санааны байдал тогтворгүй болно. Өндгөн эсийг боловсруулж, сарын тэмдгийн мөчлөгийг хянах үүрэгтэй даавар нь сэтгэл санааг тогтворжуулдаг серотониныг үйлдвэрлэдэг. Цэвэрших үед энэ бүх даавар нь багасан, сэтгэл санаа тогворгүй болдог байна.

 

7.Хоол боловсруулалттай холбоотой асуудал үүсэх

Энэ нь нэг талаас дааврын алдагдалтай холбоотой. Эстрогений түвшин буурснаар кортизолын түвшин нэмэгддэг. Таны цусан дахь сахарын хэмжээ болон даралтыг хэвийн байлгахын тулд эстрогений түвшин өндөр, кортизол бага байдаг. Адреналин илүүдэх үед ходоод хямарч, гэдэс дүүрэх шинж илэрдэг.

8.Өлсгөлөн мэдрэмж төрж, хяналтаа алдах

Үүний гол шалтгаан бол дахиад л кортизол, адреналин, инсулин юм. Кортизол, адреналин дааврууд нь сэтгэл санаанд нөлөөлдөг бол инсулин нь цусанд дахь сахарын хэмжээг хянаж, хүн чихэрлэг болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэсэн үед өсдөг.

Дааврын дутагдлын үед хоёрдогч даавар буюу прогестерон, эстроген дааврыг ихээр үйлдвэрлэх нөөц бие организмд хангалтгүй болдог. Энэ хоёр даавар нь бодисын солилцоо болон хоолны дуршлыг зохицуулдаг. Иймээс л идэх хүсэл ихээр төрж, түүнийг хянаж чадалгүй таргалалтанд өртдөг.

9.Ой санамж муудах

Богино хугацаанд ой санамж муудах, алдах эсвэл бүр ор тас юмаа мартах нь олон хүчин зүйлээс үүдэлтэй байж болно. Тухайлбал бамбай булчирхайн асуудалтай, стресс, ядаргаа, нойргүйдэл гэх мэт. Даавраас ч мөн хамаарна. Шалтгаан нь мөн л эстроген даавар багассанаас.

10.Хөхний хэмжээ өөрчлөгдөх

Эстроген дааврын түвшин буурах нь гэнэт арьсанд нөлөөлж, арьсыг хуурайшуулах, уян хатан байдлаа алдах зэргээр илэрдэг. Мөн хөх хэлбэрээ алдаж, хэмжээ нь цаг үргэлж өөрчлөгддөг. Түүнчлэн хөхний толгойн хэлбэр алдагдаж, хавддаг. Хэрвээ танд ийм өөрчлөлт ажиглагдвал удаалгүй эмчид хандах шаардлагатай.