Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Алейн Пилоуг хүлээн авч уулзлаа

A- A A+
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Алейн Пилоуг хүлээн авч уулзлаа

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр /2019.05.27/ Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Дэд Ерөнхийлөгч Алейн Пилоу болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг өргөтгөх төслийн явцын талаар ярилцаж, цаашид эдийн засгийг төрөлжүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд анхаарч, эдгээр чиглэлд хамтарч ажиллахаар санал солилцлоо.