Финланд дэлхийн аварга боллоо

Финланд дэлхийн аварга боллоо

Словак улсад явагдсан шайбтай хоккейн ДАШТ өндөрлөлөө. Хагас шигшээд ОХУ-ын хүчтэй багийг буулган авсан Финландын баг финалд хоккейн эх орон Канадын багийг 3:1 харьцаатай буулган авч, дэлхийн аварга боллоо. Энэ нь тэдний 3 дахь дэлхийн аваргын цом бөгөөд хамгийн сүүлд 2011 онд түрүүлж байжээ.

Канад – Финланд – 1:3 (1:0, 0:1, 0:2) “Словнафт-Арена” 1:0 – 10 Теодор (Макканн, Манта) 1:1 – 22 Анттила (Ойямяки, Маннинен) 1:2 – 42 Анттила (Савинайнен) 1:3 – 55 Песонен (Хаканпя, Тюрвяйнен) Хаалгачид: Мюррей 19/22 – Ланкинен 43/44. Финландын залуучуудын шигшээ баг ч энэ жил залуучуудын дэлхийн аварга болсон. Насанд хүрэгчдийн багт нь Хойд Америкийн NHL лигийн нэг ч тоглогч байсангүй. Хүрэл медалийг ОХУ-ын баг хүртжээ.

 

“ДАШТ 2019” Шилдэг тоглогч - Марк Стоун (Канад). 10 тоглолтод 8 гоол оруулж, 6 оновчтой дамжуулалт өгсөн. “Шилдэг хаалгач” - Андрей Василевский (ОХУ) “Шилдэг хамгаалагч” - Филип Гронек (Чех) “Шилдэг довтлогч” - Никита Кучеров (ОХУ) “Бэлгэдлийн шигшээ баг” Хаалгач - Андрей Василевский (ОХУ) Хамгаалагч - Филип Гронек (Чех) Хамгаалагч – Микко Лехтонен (Финланд) Довтлогч - Марк Стоун (Канад) Довтлогч – Якуб Ворачек (Чех) Довтлогч – Уильям Виландер (Швед)