“ЦАГААН ТООСНЫ ХОР ХӨНӨӨЛӨӨС ИРЭЭДҮЙГЭЭ АВРАХ ХӨДӨЛГӨӨН”-ӨӨС ХИЙЖ БУЙ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ЦАГААН ШОРООНЫ АЮУЛЫН ТАЛААРХ ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ

A- A A+
“ЦАГААН ТООСНЫ ХОР ХӨНӨӨЛӨӨС ИРЭЭДҮЙГЭЭ АВРАХ ХӨДӨЛГӨӨН”-ӨӨС ХИЙЖ БУЙ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ЦАГААН ШОРООНЫ АЮУЛЫН ТАЛААРХ ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ

Орхон аймгийн иргэд тэр дундаа цагаан шорооны хор хөнөөлд голлон өртдөг 12000 гаруй иргэд нэгдэн “ЦАГААН ТООСНЫ АЮУЛААС ИРЭЭДҮЙГЭЭ АВРАХ ХӨДӨЛГӨӨН”-ийг байгуулан энэхүү асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Энэ хүрээнд төрийн байгууллагууд тэр дундаа “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” төрийн өмчит үйлдвэрийн газарт дараах гурван агуулга бүхий албан шаардлагыг хүргүүлсэн. Үүнд:

  1. Орхон аймагт амьдарч буй нийт иргэдийн дунд эмнэлгийн нэгдсэн үзлэгийг зохион байгуулж, хүн амын дундах нийтлэг өвчлөл, тэр дундаа цагаан тоосноос үүсэж болох өвчлөлийг тогтоож, цаашид улирал тутамд цагаан тоосны хор хөнөөлийн бүсэд буй иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг Эрдэнэт үйлдвэр хариуцан зохион байгуулдаг болох
  2. Цагаан тоосны хор хөнөөлд сүүлийн 30 гаруй жилийн турш 1-30 хүртэлх жилийн хугацаанд амьдарсан Говил баг болон Вокзалын иргэд, цаашлаад аймгийн нийт иргэдэд өнөөдрийг хүртэлх хугацаанд эрүүл мэндээрээ хохирч, амьдралын чанараараа доройтсоныг харгалзан үзэж нэг удаагийн ШУДАРГА НӨХӨН ОЛГОВОР олгох, цаашлаад уг асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тогтмол нөхөн олговрыг олгодог болох
  3. Үүсээд буй хиймэл нуурын асуудлыг техник технологийн хувьд яаралтай шийдвэрлэх замаар цагаан тоосны хор хөнөөлийг бүрэн үгүй болгох, цаашид хиймэл нуурт үйлдвэр саарал усаа хаяхгүй байх технологийг нэвтрүүлэх, уг ажлыг олон нийтэд нээлттэй явуулж, тухайн ажлын явц, хөрөнгө оруулалт, гүйцэтгэлийг иргэд төрийн бус байгууллагуудыг хянах бололцоогоор хангаж ажилладаг болох гэсэн зорилтуудыг дэвшүүлж байгаа болно.

Энэхүү албан шаардлага болон Эрдэнэтэд үүсээд байгаа энэхүү асуудал хэрхэн даамжирч нөхцөл байдал хүндрээд байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал “МОНГОЛ НЬЮС” мэдээллийн төвд 2019 оны 05-р сарын 28-ны өдрийн 11 цагаас зохион байгуулагдана.