Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн лагийн талаар авах зарим арга хэмжээний Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 73 дугаар тогтоол гарсны дагуу Барилга, хот байгуулалтын яамнаас лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. 1. “ЭКО ТАЙХИ” ХХК-ийн гүйцэтгэж буй ажил Лагийн үнэрийг дарж бактери ашиглан бордоо үйлдвэрлэх ажил. Энэ ажил 2018-2020 он хүртэл үргэлжлэх бөгөөд “Эко тайхи” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байна.
Үүнээс: 2018 онд
2. “ХОВД ТУЛ” ХХК-ийн гүйцэтгэж буй ажил Цэвэрлэх байгууламжийн лагийн талбай дах лагийн үнэр дарах, биологийн бүтээгдэхүүн ашиглан хар шороон хөрс бий болгох ажлыг “Ховд тул” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байна. ОХУ-д үйлдвэрлэсэн биологийн бүтээгдэхүүнийг Монгол эрдэмтний аргачлалаар 13220 м2 лагийг компостын аргаар хар шороон хөрс гарган авах ажлыг хэрэгжүүлж ажлын явц 90 орчим хувьтай явагдаж байгаа юм. Дээрх бордоо болон хар шороон хөрсийг дараах маягаар ашиглах боломж байна. Үүнд:
- Өдөр тутам гарч буй 1200 м3 (153 өдрийн турш гарсан 183600 м3) хүртэл хэмжээтэй түүхий лагийн үнэрийг дарах, цаашид бордоо болгох
- Хур лагийн 10 га талбайн 241164 м3 лагийг бордоо болгох
- Картын талбайд байгаа 294483 м3 лагийг бордоо болгож картыг суллах ажлуудыг хийж байна.
- 23 картын 161360 м3 лагийг суллан үнэргүйжүүлж бордоо болгох ажлыг гүйцэтгэсэн
- Өдөр тутмын 144000 м3 шингэн лагийг боловсруулж бордоо болгох ажил хийж, нийт 305360 м3 лагийг бордоо болгов.
- Уул уурхайн нөхөн сэргээлт
- Хөрсний доройтлыг арилгах
- Хотын ногоон байгууламжид ашиглах
- Гэр хорооллын хөрсний бохирдлыг арилгах
- Нүхэн жорлонг цэвэрлэх, үнэргүйжүүлэх, ариутгах
- Хар шороон хөрсийг орлуулах
- Цахилгаан станцуудын үнсэн санг хучих

















