“Овоот” төслийн урьдчилсан ТЭЗҮ-г баталлаа

A- A A+
“Овоот” төслийн урьдчилсан ТЭЗҮ-г баталлаа

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” компанийн хэрэгжүүлдэг “Овоот” коксон нүүрсний төслийн урьдчилсан  ТЭЗҮ-г Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс баталлаа. Урьдчилсан ТЭЗҮ-д жорк стандартаар батлагдсан нөөцийг 255 сая тонноор тогтоосон байна. “Aspire Mining” компани 2019 оны сүүл гэхэд тэсэлгээний талбайнуудаа баталж, улмаар 2021 он эхний хагас гэхэд угаасан нүүрсний анхны борлуулалт эхэлнэ гэж тооцоолж байгаа юм. Энэ нь төлөвлөж байсан борлуулалтын орлогоос зөрөөгүй гэж үзэж байгаа аж.

“Овоот” төслийн хүрээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран Транс Монголын төмөр замд холбогдсон 1 500 км төмөр зам барих бөгөөд жилдээ дөрвөн сая тонн нүүрс тээвэрлэнэ гэж тооцоолжээ. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс батлагдсан урьдчилсан ТЭЗҮ-г харвал уурхайн насжилт 21 жилээр хэмжигдэж байна. Одоогоор "Aspire Mining" компанид ямар нэгэн өр авлага байхгүй гэдгийг компанийн тайланд дурджээ.