“Тэсэлгээний ажлын дэвшилтэт технологи-2019” онол, практикийн бага хурал боллоо

A- A A+
“Тэсэлгээний ажлын дэвшилтэт технологи-2019” онол, практикийн бага хурал боллоо

Тэсэлгээний ажлын дэвшилтэт технологи-2019 ээлжит онол практикийн бага хурал боллоо. Хурлыг Тэсэлгээний ажил үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, ШУТИС-ийн геологи, уул уурхайн сургуулийн Тэсэлгээний сургалт судалгааны технологийн төвөөс хамтран зохион байгуулж байна.

Хурлаар Монгол улсын тэсэлгээний салбарт явагдаж байгаа технологийн шинэчлэлүүд болон хууль эрх зүйн орчин, өрөмдлөг тэсэлгээний программ хангамж зэрэг асуудлыг ярилцлаа.

Мөн зарим уурхайн тэсэлгээний ажлын онцлог, тэсрэх бодис тэсэлгээний хэрэгслийн хэрэглээний талаар мэргэжлийн дэвшилтэт түвшний илтгэлүүд хэлэлцэж, цаашдын бодлого чиглэлийн талаар санал бодлоо солилцож байсан юм.

Хуралд төрийн байгууллагууд болон тэсэлгээний үй ажиллагаа эрхэлдэг томоохон компаниудын төлөөлөл болсон 40 гаруй аж ахуй нэгжүүд, уурхайн төлөөллүүд, салбарын мэргэжилтнүүд оролцлоо.