С.Чинзориг: Иргэд хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах эрх нээлттэй

A- A A+
С.Чинзориг: Иргэд хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах эрх нээлттэй

Засгийн газраас хүүхдийн мөнгө авах хүсэлтэй хүүхэд бүрт мөнгө олгох шийдвэр гаргасан. Тиймээс хүсэлт гаргасан 70 мянган хүүхдийн мөнгийг маргаашнаас эхлэн олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэхдээ хүсэлт гаргасан иргэд хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас хүсэлтээ баталгаажсан эсэхийг нягтлах хэрэгтэй гэлээ.  Шинээр мөнгө авах хүүхдүүдэд өмнөх саруудын мөнгийг нөхөж олгохгүй гэдгийг салбарын сайд хэлж байна. Харин хүүхдийн мөнгө авах хүсэлтээ гаргаж амжаагүй өрхүүд маргаашнаас эхлэн харьяа дүүрэгтээ өргөдөл гаргах боломжтой болжээ. 

УИХ-ын тогтоолын дагуу аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагаар дамжуулан хүүхдийн мөнгө авах хүсэлтэй өрхийн судалгааг өнгөрсөн онд зохион байгуулсан.

Судалгаанаас харахад нийт хүүхдийн 85 хувь буюу нэг сая хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт өгсөн байдаг. Тэгэхээр өнгөрсөн жил хийсэн өрхийн судалгааг үндэслэж зургаадугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгө олгож эхэлнэ.

Өөрөөр хэлбэл, одоо хүүхдийн мөнгө авч байгаа 912 мянган хүүхэд дээр 88 мянган хүүхэд нэмэгдэх юм. Ингэхдээ амьжиргааны түвшинг 670 гэсэн босго оноогоор тооцож байгааг хэвээр үлдээхээр Засгийн газраас шийдвэрлэсэн. Энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах 12.3 тэрбум төгрөгийн хөрөнгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны батлагдсан төсөвт багтаан хэрэгжүүлэх юм. Хүүхдийн мөнгө олгох журамд заасны дагуу cap бүрийн 20-ны өдөр олгохоор зохицуулсан тул нэг сая хүүхэд ирэх сарын 20-ноос өмнө нь авч байсан арилжааны банкин дахь хүүхдийн мөнгөний дансаараа дамжуулан мөнгөө авах болно.

Тиймээс эцэг эхчүүд хүүхэд тань мөнгө авах хүүхдийн тоонд орсон эсэхийг өрхийн мэдээллийн сангаас хайлгаж тулгаж үзэх, ороогүй бол хүүхдийн мөнгө авах хүсэлтэй дахин ирүүлэх боломжтой гэлээ.