Төрсөн хүү нь аавыгаа хөнөөжээ

A- A A+
Төрсөн хүү нь аавыгаа хөнөөжээ

Дорнод аймагт өчигдөр буюу зургадугаар сарын 3-ны өдөр хүү нь аавыгаа хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Уг хэрэг тус аймгийн Хэрлэн суманд гарсан бөгөөд оройн 23:00 цагийн орчимд орон сууцны хонгилд аав хүү хоёр муудалцаж байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу цагдаагийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт очих үед, 27 настай Б гэгч нь өөрийн төрсөн эцэг 64 настай Г-тай үл ялих шалтгаанаар маргалдаж улмаар хутгалж амь насыг нь хөнөөсөн байжээ. Хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.