Казахстаны ерөнхийлөгчийн сонгуульд Токаев ялав

A- A A+
Казахстаны ерөнхийлөгчийн сонгуульд Токаев ялав

Казахстаны ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд тус улсын одоогийн Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ялж байгааг иргэдийг саналаа өгсний дараа явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

“Олон нийтийн санаа бодол” судалгааны төвийн захирал Айнур Мажитовын мэдээлснээр, Касым-Жомарт Токаев 70.13 хувийн саналтайгаар тэргүүлж байгаа бол Жамбыл Ахметбеков 3.86 хувь, Дания Еспаева 5.32 хувь, Амиржан Косанов 15.39 хувь, Толеутай Рахимбеков 3.03%, Амангелды Таспихов 1.41 хувь, Садыбек Тугел 0.86 хувийн санал авсан байна.

Казахстаны ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль ням гарагт болсон юм. Тус улсын төрийн тэргүүний албан тушаалын төлөөх сонгуульд Токаеваас гадна зургаан хүн нэр дэвшсэн билээ.