“РАПИД АРХИТЕКТУР КОНСТРАКШН” КОМПАНИЙН ХОХИРОГЧИЙН АР ГЭРИЙНХЭН ХЭВЛЭЛД ХАНДЛАА

A- A A+
 “РАПИД АРХИТЕКТУР КОНСТРАКШН” КОМПАНИЙН ХОХИРОГЧИЙН АР ГЭРИЙНХЭН ХЭВЛЭЛД ХАНДЛАА

Сүхбаатар дүүргийн VII хорооны нутаг, “Хангай” хотхоны хойно “Рапид Архитектур Констракшн” ХХК-ийн барьж буй Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн 40 айлын орон сууцны барилгад ажиллаж байгаад унаж  хүнд бэртсэн иргэн Г.Хүрэлсүхийн ар гэр, өмгөөлөгчийн хамт олон нийтэд хандлаа. Осол өнгөрсөн тавдугаар сарын 19-нд гарснаас хойш 20 гаруй хонож байгаа юм байна. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэдэг ч өнөө хүртэл хохирогчоос болон ар гэрийнхнээс нь мэдүүлэг аваагүй мөн гэмтлийн зэрэг тогтоож шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй байна. Осол, гэмт хэрэг гарсан даруй  Цагдаагийн хэвлэл мэдээллийн төвөөс  сэрэмжлүүлэг хийдэг. Тэгвэл энэ хэрэг дээр мэдээлэл  хийгээгүй,  мөн тухайн компани нь Мэргэжлийн хяналтын газарт мэдэгдэх ёстой ч үүргээ биелүүлээгүй байна. Дээр нь компанийн зүгээс ар гэрийнхнийг нь гомдол, шүүмжлэл тавибал эмчилгээний зардал өгөхгүй хэмээн ёс зүйгүй авирлаж байгаа гэнэ. Үүнээс харахад хэргийг бүрхэгдүүлж, дарагдуулж байж болзошгүй гэж тэд үзэж байгаагаа хэллээ. Иргэн Г.Хүрэлсүх нурууны нугалам яс бяцарсан, нугасны хальс гурван сантиметр задарсан, бөөр няцарч цус хурсан, элэг өөрчлөлттэй, уушги усжсан гэсэн оноштой хагалгаанд орж, эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Түүний биеийн байдал хүнд, бүсэлхийнээс доош мэдрэл саажсан байдалтай байгаа аж.  Эмчилгээ, хагалгааны зардлын 75 хувийг нийгмийн даатгалаас төлсөн бол үлдсэн 25 хувь болох багахан зардлыг компанийн зүгээс төлжээ. “Хүү маань хоёр нялх хүүхэдтэй, гэр бүлтэй. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй болж, амьдралаа авч явах баталгаагүй болсонд бид гомдолтой байна” хэмээн түүний аав С.Гончигдорж, ээж Д.Долгор нар ярилаа. Иргэдийг хямд өртгөөр ажиллах хүч болгож, аюулгүй байдлаа хангалгүй бэртээж гэмтээж буй “Рапид Архитектур Констракшн” компанийн эзэд хэн бэ гэдэг нь тодорхойгүй байна. Тус компани улсын төсвөөс санхүүжилттэй Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн тендерийг авч барилгын ажлыг эхлүүлээд байгаа ажээ. Хохирогчийн өмгөөлөгч Ц.Монгол “Рапид Архитектур Констракшн” ХХК-ийнхан барилгаас нь ажилчин нь унаж хүнд бэртсэн осол дээр өнөөг болтол хэрэг бүртгэлт хийлгээгүй бөгөөд хохирогчийг элэгний хоргүй хавдартай гэх мэтээр мэдээлж зүй бус хандлага гаргасан гэдгийг хэлж байлаа. “Рапид Архитектур Констракшн” компанийн хохирогчийн ар гэрийнхэн хэвлэлд хандлаа “Рапид Архитектур Констракшн” компанийн хохирогчийн ар гэрийнхэн хэвлэлд хандлаа “Рапид Архитектур Констракшн” ХХК барьж буй барилга дээрээ ямар ч торон хамгаалалт х ийгээгүй ажээ. Бусад барилгатай харьцуулсан байдал.  “Рапид Архитектур Констракшн” компанийн хохирогчийн ар гэрийнхэн хэвлэлд хандлаа Хохирогч таван давхрын караказ хэсэгт ажиллаж байжээ.