Т.МӨНХЗУЛ АЗИЙН АШТ-ЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ

A- A A+
Т.МӨНХЗУЛ АЗИЙН АШТ-ЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ

Монгол Улсаас анх удаа ДШХ-ны Мастер Төрмөнхийн Мөнхзул Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.

2019 оны 6 дугаар сарын 6-16-ны өдрүүдэд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-д амжилттай зохиогдож өндөрлөлөө.
Тэмцээнд 20-иод орны 100 гаруй тамирчид өрсөлдсөнөөс Монгол Улсаа төлөөлөн ИМЭ, ОУМ Б.Мөнгөнтуул, ОУМ Н.Баттулга, ОУМ С.Билгүүн, ДШХ-ны ДМЭ Т.Мөнхзул, ДШХ-ны Мастер Г.Амартүвшин нар оролцсон.
Тэмцээний нээлттэй ангилалд Вьетнамын тамирчин ИМ Ли Куан Ли, эмэгтэй ангилалд Казакстаны тамирчин ОУМ Динара нар түрүүлсэн бол Монгол Улсаас анх удаагаа ДШХ-ны Дэд Мастер Т.Мөнхзул ТИВИЙН ХҮРЭЛ медалийг эх орондоо авчирлаа. 
Тэмцээндээ амжилттай оролцсон нийт тамирчид, дасгалжуулагчиддаа баяр хүргэе!!!
Монголын Шатрын Холбоо