"Хамарын хийд" явахаасаа өмнө мэдэх ёстой 10 зүйл

A- A A+

Ноён хутагт Данзанравжаа нь Монгол оронд шамбалын орныг байгуулсан соён гэгээрүүлэгч юм. Эдүгээ түүний байгуулсан Шамбалын орон буюу “Энергийн төв”-ийг зорих, гадаад, дотоодын жуулчдын хөл жилийн аль ч улиралд тасрахаа больжээ. Шүтэж бишрэхээс гадна байгалийн үзэсгэлэн бүрдсэн газарт амар амгаланг мэдэрч алжаалаа тайлах зорилгоор Хамрын хийдийг зорих хүн ч олон бий. Ингээд Хамрын хийдэд очихоос өмнө таны мэдэх ёстой 10 зүйлийг хүргэж байна.

1. Улаанбаатараас 521 км зайнд оршдог.
2. Галт тэрэг Улаанбаатараас өдөр бүр 10:15 минутад хөдөлдөг.
3. Галт тэрэгний билетийн үнэ: Ангилалаасаа хамааран 28.700, 19.000, 9100 төгрөг. Сайншандын вокзалаас "Хамарын хийд"-рүү микро 10000, хувийн жижиг тэрэг 15 мянган төгрөгөөр хүргэж өгдөг.
4. Шамбалын оронд нар мандахтай зэрэгцэн очвол сайн гэлцдэг.
5. Сакура цэцэг нь дөрөвдүгээр сарын сүүлээс тавдугаар сарын эхний долоо хоногийн дотор гүйцэт дэлгэрдэг.
6. Говийн догшин ноён хутагт Данзанравжаа Япон шавьтай байсан бөгөөд 19 дүгээр зуунд тэр шавь нь Хутагтын бясалгал хийж, бүтээлээ туурвиж байсан алдарт 108 агуйн хажуу жалганд уг сакураг нутгаасаа авчирч суулгаж хутагт багшдаа бэлэглэсэн гэдэг.
Япон шавь нь буцахдаа өөрийн сэлмийг дурсгал болгон үлдээсэн нь одоо "Данзанравжаа" музейд хадгалагдаж байна. Энэ музей Сайншанд хотод байрладаг билээ.
7. Салхи, шуурга ихтэй учир бие ил задгай гарсан хувцас тийм ч тохиромжтой бус.
8. Сайншанд хотод зочид буудлын нэг өрөөнд хоноход дунджаар 60 мянга төгрөг төлдөг.  Хамрын хийдийн ойролцоох гэр буудлын үнэ 50-70 мянган төгрөг/4-5 ортой/.
9. Дараах маршрутаар зан үйл хийнэ: Мөөм овоо--Шамбалын орон руу явах зам--Энхтайвны хонх--Хилэнцийг арилгах Алтан хаалга--Бирдийн ходоод--Сэржим өргөх талбай--Суварга-Алтангавал овоо—Бясалгалын агуй—Эхийн умай—Ноён хутагтын сэнтий—Хүслийн уул

10. Авч явбал зохих зүйлс: Сэржим өргөх архи, сүү, шар будаа, тавгийн идээ, арц, хүж