Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн ДАШТ өнөөдөр эхэлнэ

A- A A+
Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн ДАШТ өнөөдөр эхэлнэ

Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн ДАШТ буюу World cup өнөөдөр нээлтээ хийнэ. Зургаан өдөр үргэлжлэх тэмцээнийг Монголд “Mnba Sports TV Channel” суваг албан ёсны эрхтэйгээр дамжуулах аж.  

Өнөөдөр Монголын эрэгтэй, эмэгтэй багууд нийт дөрвөн тоглолт хийнэ. Уг хуваарийг дараах байдлаар танилцуулъя.

(Монголын цагаар)

16:50 Монгол - Орос (эр)

17:15 Монгол - Иран (эм)

18:55 Монгол - Румин (эм)

20:50 Монгол - Эстони (эр)