Хот хоорондын зорчигч тээврийн автобусыг цагийн хуваарийг 19001234 утаснаас тодруулах боломжтой

A- A A+
Хот хоорондын зорчигч тээврийн автобусыг цагийн хуваарийг 19001234 утаснаас тодруулах боломжтой

 

Улаанбаатар - Дархан чиглэлийн замын ажил эхэлсэнтэй холбогдуулан Орхон, Булган, Хөвсгөл аймгийн чиглэлд зорчих хот хоорондын зорчигч тээврийн автобусыг Төв аймгийн Лүн сумаар тойруулан хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан дээрх чиглэлийн автобуснууд батлагдсан цагийн хуваариас хоцорч ирэх тул зорчигчдыг угтан авч буй эрхэм та цагийн хуваарийн мэдээллийг 19001234 утаснаас тодруулан асуух, мөн www.transdep.mn вэб хуудаснаас автобусны байршил мэдээллийг авах боломжтой юм. Эх сурвалж: АТҮТ