Ойн баярын нэрэмжит шатрын тэмцээн зохион байгуулав

A- A A+
Ойн баярын нэрэмжит шатрын тэмцээн зохион байгуулав

Ардын Хувьгалын 98 жилийн ой, Монгол Улсад Хөнгөн аж үйлдвэрийн салбар  байгуулагдсаны 85 жилийн ой угтаж ХХААХҮЯ-ны Ахмадуудын дунд 2019 оны шатрын спортын аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаман дээр  зохион байгууллаа.

Тэмцээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, худалдааны салбарын шатрын спорт сонирхогч ахмадуудын төлөөлөл идэвхтэй оролцлоо.

Хүнсний үйлдвэрийн салбарын ахмад инженер, зохион бүтээгч Ж.Дашдаваа шатрын тэмцээний үйл ажиллагаанд амжилт хүсч Яамны Ахмадын хороонд өөрийн оюуны бүтээлүүдийн дээж “Он цагийн дуртгал” түүхэн баримтын цуврал ном 5-ыг бэлэглэв.

Тэмцээнд амжилттай оролцсон хөнгөн үйлдвэрийн салбарын ахмад ажилтан, шатрын спортын мастер Ц.Зундуй, хөдөө аж ахуйн салбарын ахмад ажилтан В.Оюунцэцэг нар алтан медаль, хөдөө аж ахуйн салбарын ахмад ажилтан, шатрын спортын 1-р зэрэгтэй  Ц.Гэлэгжамц, худалдааны салбарын ахмад ажилтан Н.Нямбаяр нар мөнгөн медаль, хөдөө аж ахуйн салбарын ахмад ажилтан, Монгол Улсын гавьяат мал зүйч Д.Буянхишиг хүрэл медаль, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.