Нүдний болор цайрах өвчтэй иргэдэд үнэ төлбөргүй үзлэг явагдаж байна

A- A A+
Нүдний болор цайрах өвчтэй иргэдэд үнэ төлбөргүй үзлэг явагдаж байна

БНХАУ, Монгол Улсын хооронд дипломант харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан 2 улсын хооронд олон арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Үүний нэг нь манай хоёр орны Улаан загалмайн нийгэмлэг болон Цэргийн төв эмнэлэгтэй хамтран нүдний болор цайрах өвчний оноштой иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ хийх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хоёр орны 70 жилийн харилцаа хамтын ажиллагааны хүрээнд "Бүс ба зам-Гэрэлт аялал" нэртэй арга хэмжээг өрнүүлээд байна. Энэ нь нүдний болор цайрах өвчтэй иргэдийг энэ сарын 18-27-ны өдрүүдэд үзэж оношлон, шаардлагатай өвчтнүүдэд нүдний хагалагааг үнэ төлбөргүй хийхээр цэргийн төв эмнэлэг дээр үзлэг явагдаж байна. Энэ удаагийн үзлэгээр нийт урьдчилан бүртгүүлсэн 600 гаруй иргэдийг хамруулан нийт 100 орчим хүнд эмчилгээ хийхээр төлөвлөөд байна.

 

БНХАУ-ын "Чаожу" нүдний эмнэлгийн явуулын үзлэг, оношлогооны автомашин Цэргийн төв Эмнэлэг дээр байрлан үзлэг хийж байна. Нүдний болор цайрах өвчтэй иргэдэд үнэ төлбөргүй хийх хагалгаа энэ сарын 23 ны өдрөөс эхлэн Цэргийн төв эмнэлэг дээр явагдана. Таван жил үргэлжлэх уг хөтөлбөрийн энэ удаагийн үзлэгт Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас иргэд хамрагдаж байгаагийн дээр, иргэдийн 80 гаруй хувь нь өндөр настан хамрагдаж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд 5 жилийн хугацаанд нүдний болор цайрах өвчтэй 1000 орчим хүнд үйлчилнэ гэдгээ илэрхийлсэн.