Шатрын их мастер А.Энхтуул түргэн тоглолтын Азийн аварга боллоо

A- A A+
Шатрын их мастер А.Энхтуул түргэн тоглолтын Азийн аварга боллоо

Мьянмар Улсын Мандалая хотноо зохиогдсон Зүүн Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон ОУХМ А.Энхтуул түргэн тоглолтын төрөлд түрүүлжээ. Ингэснээр түргэн тоглолтын олон улсын чансаагаа +11,7 оноогоор ахиулсан байна.

Тэрбээр өнгөрсөн онд Саудын Араб Улсад зохиогдсон эмэгтэйчүүдийн түргэн тоглолтын ДАШТ-д "шилдэг-30" шатарчдын шагнал гардаж байлаа.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д болсон насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Т.Мөнхзул хүрэл медаль хүртэж, эмэгтэй шатарчдаас анхны тивийн медалийг эх орондоо авч ирсэн юм.