Ганзүмбэр, Таац, Марс зочид буудлуудад цэвэрлэгээ ариутгал хангалтгүй бохирдол ихтэй байна

A- A A+
Ганзүмбэр, Таац, Марс зочид буудлуудад цэвэрлэгээ ариутгал хангалтгүй бохирдол ихтэй байна
БГД-ийн нутаг дэвсгэрт байрлах Ганзүмбэр дэн буудал, Таац, Марс зочид буудлын үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Хяналт шалгалтаар тус буудлуудын ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, зочин хүлээн авах өрөөнүүдийн цэвэрлэгээ үйлчилгээ, цагаан хэрэглэлийн угаалга, халдваргүйжүүлэлт хангалтгүй байна. Зочин хүлээн авах өрөө нь ариун цэврийн өрөөгүй, нийтийн ариун цэврийн өрөөтэй, цэвэрлэгээ хангалтгүй бохирдолт ихтэй байна. Физик хэмжилтээр өрөөний гэрэлтүүлэг, шуугиан, температур, чийглэг нь стандартын шаардлага хангаагүй, цагаан хэрэглэл бохир, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн. Тус зөрчилд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авагдана. Зочин хүлээн авах өрөөний эд зүйлсээс арчдас авч НМХГ-ын нэгдсэн төв лабораторт өгөөд байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.