“Хурд” хамтлаг 21 аймагт үнэ төлбөргүй толголт хийнэ

A- A A+
“Хурд” хамтлаг 21 аймагт үнэ төлбөргүй толголт хийнэ

"Хурд" хамтлаг "Хэрэв хөгжим хайрыг тэтгэдэг юм бол үүнийг л түгээе" гэсэн уриатай "Хайртай" соён гэгээрүүлэх аяныг санаачлан, орон нутгаар үнэ төлбөргүй аялан тоглолтоо маргаашаас эхлүүлэх гэж байна.

Монгол эрчүүдэд зөв хариуцлагатай амьдрал, жинхэнэ хайранд уриалахад тус аяны гол зорилго орших аж.

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Соёл урлагийн үндэсний зөвлөлийн 2019-2020 онд хэрэгжүүлэх соён гэгээрүүлэх ажлын нэг нь энэ юм.

Аяны үйл ажиллагаа

Зургаадугаар сарын 26-нд Хэнтий аймаг Чингис хотын төв талбай, 19 цагаас

Зургаадугаар сарын 28-нд Дорнод аймаг Чойбалсан хотын төв талбай 19.00 цагаас

Зургаадугаар сарын 30-нд Сүхбаатар аймаг Баруун-Урт хотын төв талбай 19.00 цагаас

Долоодугаар сарын 2-нд Дорноговь аймаг Сайншанд хотын төв талбай 19.00 цагаас

Долоодугаар сарын 3-нд  Замын-Үүд, төв талбай 19.00 цагаас

Долоодугаар сарын 4-нд Говьсүмбэр аймаг Чойр төв талбай 19.00 цагаас 

Долоодугаар сарын 9-нд Багануур Дүүргийн төв талбай 19.00 цагаас тус тус болно.