Даамны Азийн аваргаас их мастерууд төрлөө

A- A A+
Даамны Азийн аваргаас их мастерууд төрлөө

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистан улсад боллоо. Зуун буудалт даамын үндсэн төрөл өндөрлөсөн бөгөөд манай тамирчид 6 алт, 5 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн байна. Тийнхүү эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн Баатарсүхийн Мөнхжин, эмэгтэй ангилалд тэргүүлсэн Баярын Мишээл нар Олон улсын их мастер цолны болзлыг хангажээ. Мөн ахмадын ангилалд спортын мастер Д.Дорж, U-17 насны охидын ангилалд дэд мастер У.Баяржаргал, U-14 насны охидын ангилалд спортын мастер Н.Лхагвадолгор, U-8 насны охидын ангилалд I зэргийн тамирчин Г.Гоомарал нар алтан медалийн эзэд болж амжилт гаргалаа.