Аймгуудын баяр наадам эхлэхээр зэхэж байна. Ардын хувьсгалын 98 жилийн ой, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадмаа Сэлэнгэчүүд долдугаар сарын 4, 5-нд тэмдэглэх бол долдугаар сарын 6, 7-нд буюу амралтын өдрүүдэд Өмнөговь аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадам болох гэнэ. Түүнчлэн Дундговь, Өвөрхангай аймаг долдугаар сарын 8, 9-нд наадхаар болжээ. Төв аймаг энэ сарын 8-10-нд, Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөл энэ сарын сарын 9, 10-ны өдрүүдэд тус тус наадамлахаар товлосон байна. Харин Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Увс, Ховд, Хэнтий зэрэг аймгийн баяр наадам долоодугаар сарын 10, 11-нд зохион байгуулахаар болжээ.
Зарим аймаг, орон нутгийн удирдлагаас ирсэн хүсэлтийг харгалзан баяр наадмыг хойшлуулж, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь аймгийн баяр наадмыг 2019 оны долоодугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэв. Мөн төвийн бүсийн зуны уралдааныг Говьсүмбэр аймагт, Хангайн бүсийн уралдааныг Хөвсгөл аймагт, баруун бүсийн уралдааныг Баян-Өлгий аймагт, Зүүн бүсийн уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт долоодугаар сарын 27, 28-нд зохион байгуулах юм байна.

















