“Монгол-Хятадын Экспо”-г зохион байгуулах хамтарсан ажлын хэсгийн хурал боллоо

“Монгол-Хятадын Экспо”-г зохион байгуулах хамтарсан ажлын хэсгийн хурал боллоо

 

“Монгол-Хятадын Эскпо” 3 дахь удаагийн арга хэмжээ энэ оны 09 дүгээр сарын 06-10-ны өдрүүдэд Өвөр Монголын Өөртөө Засах Орны нийслэл Хөх Хот, мөн Улаанцав, Тунглио хотуудад зохион байгуулагдана. Үүнтэй  холбогдуулан БНХАУ-ын талаас Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газрын 22 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирж ажиллалаа.

Энэ удаагийн Экспо нь үзэсгэлэн яармаг, соёлын солилцоо, хурал форум, хөрөнгө оруулалт гэсэн үндсэн 4 хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах юм. Монголын талын ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан ахлан ажиллаж байна. Экспо арга хэмжээний зохион байгуулалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гадна Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Зам тээврийн яам, Үндэсний хөгжлийн газар, Нийслэлийн соёл урлагийн газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар байгууллагууд хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.

“Монгол-Хятадын Экспо” 3 дахь удаагийн арга хэмжээнд Монгол Улсын аж ахуй нэгжүүд Хөх Хот, Улаанцав хотуудад болох үзэсгэлэнгийн үеэр бүтээгдэхүүнээ зарж борлуулах, цаашлаад Хятадын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ таниулах, борлуулах өргөн боломж бүрддэгээрээ чухал ач холбогдолтой. Энэ удаагийн үзэсгэлэнд зочин орноор Бүгд Найрамдах Солонгос улс, Израйль улс, Япон улсын төрийн тэргүүнүүд хүрэлцэн ирж нээлтийн арга хэмжээнд оролцоно.